Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх болсон талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуулийн 4.1, 5, 7, 9 гэсэн заалтад хориг тавьсан. Үүнээс болж Өршөөлийн хууль бүхэлдээ унах нь гэх яриа гадуур гарч байгаа. Тэгвэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн газраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хориг тавиагүй заалтуудыг хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
Тухайлбал, хоригдлуудыг шоронгоос гэр рүү нь тээвэрлэх гэх мэт заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлуудын тооцоог гаргаад батлуулахаар холбогдох газарт нь хүргүүлжээ.
Д.Ундрах
Сэтгэгдэл (3)