Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтэд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож их сургуулийн эрдмийн хамт олон, сонсогчдод баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.
Тэрээр сонсогчдыг хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлын салбарт ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй байж ахмад багш, ажилчдаас өвлөж авсан дадлага, арга барил өөрчлөгдөж багш, суралцагчид, сонсогчдын аль аль нь өөрсдийгөө орчин үеийн сургалтын арга барилд бэлдэх ёстой. Мөн эрх зүйн салбарын шинэчлэлийн талаар сонсогчид маш сайн ойлголттой байх хэрэгтэй. Ер нь зөвхөн хууль сахиулагчид ч биш, Монголын залуу үеийн хувьд тэвчээр гэдэг зүйлийг нэн тэргүүний зорилт болгох шаардлагатай болжээ. Зөвхөн сургуульд ч биш бүх түвшинд залуучуудад сэтгэл зүйн болон бие бялдрын тэвчээр хамгийн чухал нь юм. Учир нь тэвчээр хүнийг хүн болгохын зэрэгцээ амжилтад хүргэдэг. Энэ бол хүмүүжлийн суурь гэж ойлгож болно. Цаашид энэ чиглэл рүү багш нар анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэллээ. Төрөөс Монгол Улсын тусгай албаны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, энэхүү салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаа.
Хууль сахиулахын их сургуулийн хувьд энэ жил 3000 сонсогчийн хичээлийн байр буюу томоохон цогцолцор ашиглалтад орно. Мөн спорт цогцолбор баригдахаар зураг төсөл нь гарсан. Цаашид Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид спорт, бие бялдрын өв тэгш хөгжил, өндөр түвшний мэдлэг, мэргэжил эзэмшиж гарах нөхцлийг бүрдүүлэхээр төр, засгаас тодорхой ажлуудыг шат дараатай эхлүүлээд байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Хууль зүйн сайд болон албаны бусад хүмүүс хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараа шинээр баригдаж буй 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын явц, Их сургуулийн сургалтын үйл ажиллагаа болон эмнэлэг, сонсогчдын дотуур байрны тохижилттой танилцсан юм. Энэ үеэр Хууль зүйн сайд их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж ХСИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг аль болох практиктай холбох, удирдлагын сургууль нь удирдах ажилтныг сонгох, давтан сургах, дэвшүүлэх аргачиллыг боловсруулах, цэргийн байгууллагын хувьд дүрэмт хувцасыг жигдрүүлэн, дүрэмч байх зэрэг тодорхой үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл (2)