Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Баримт бичгийн хуурмаглалыг илрүүлэх, хуурмаглалаас урьдчилан сэргийлэх сэдэвт ээлжит сургалтыг 9 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулав. Энэхүү сургалтад Сэлэнгэ аймаг дахь газар болон Хойд бүсийн газруудын албан хаагчид хамрагдсан бөгөөд сургагч багш нар баримт бичгийн хуурмаглалыг хэрхэн илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар Тайланд, Европ, Шенгений орнуудын туршлагаас хуваалцлаа.
Сэтгэгдэл (2)