Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10:00 цагт: Малын бруцеллёзын лавлагаа лабораторийн нээлт Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит болно. Уг лавлагаа лаборатори байгуулагдсанаар манай улс бруцеллезийн оношлогоог олон улсын түвшинд хийх боломжтой болно.
10:00 цагт: Амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах арга хэмжээ Нийслэлийн Баянгол дүүргийн халамжийн хэлтсийн байранд болно.
11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анх удаа үндэсний шилдэг ялагч нь нэг сая төгрөгийн шагналтай “Хатан дуулал-2015” урлагийн наадам зохион байгуулагдана. Наадмын талаар БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, “Хатан дуулал” ТББ-аас хамтран "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: “Гранд лайн” ХХК-иас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын явцын талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ