Олон улсын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2015” чуулга уулзалт өнөөдөр “Корпорэйт Конвеншн” төвд эхэллээ.
13 дахь удаагийн чуулга уулзалтад гадаад дотоодын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Уул уурхайн компаниуд, эдийн засагчид, хөрөнгө оруулагчид Монгол Улсад ажиллахад хууль эрх зүйн таатай орчин, засгийн газрын бодлого хийгээд өнөөгийн нөхцөл байдал гэх мэт олон асуудлын чуулганаар хөндөх аж.