УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан, жолооч нарын дунд айдас үүсээд байсан хэдий ч бүсээ бүсэлж, замын хөдөлгөөний дүрэм журмуудыг сайн биелүүлж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас онцолж байна.
Тэгвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хэрэгжиж эхэлсэн анхны өдөр цагдаагийн алба хаагчид 2410 зөрчил илрүүлж, 2331 хүнийг 41.68 сая төгрөгөөр торгосон дүн мэдээлэл гарсан байна.
Сэтгэгдэл (5)