“Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банкнаас хамтран Олон нийтэд хөгжлийн бэрхээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчилах, хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчилах зорилготойгоор “Итгэл найдвар, Боломж-2015 Улаанбаатар хагас марафон HOPE AND POSSIBILITY ULAANBAATAR 2015”-ыг зохион байгуулах гэж байна.
16-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-аас дээш гэсэн насны ангиллаар иргэд хамрагдах боломжтой бөгөөд 3 км, 5 км, 10 км, 21 км гүйх эсвэл алхаж оролцоно.