Орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн Дорноговь аймгийн 20 гаруй цэцэрлэгийн 17 нь энэ онд бүрэн камертай болсон байна.
Нийт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр дээрх цэцэрлэгүүдийн өрөө тасалгааг камержуулсан байна. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг, мөн багш нар хүүхдүүдийг нь хэрхэн сургаж хүмүүжүүлж буйг дэлгэцээр харах боломжтой юм.
Мөн аймгийн Боловсрол Соёлын газраас зарим цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомыг засварлах, шинээр тоглоом авч өгөх зорилгоор “10 төгрөг хүчтэй“ аяныг аймгийнхаа хэмжээнд зарласан бөгөөд далайд дусал нэмэр болгож иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 7 сая төгрөг хандивласныг тоглоом авахад зарцуулжээ.