Ерөнхий сайдыг Бээжинд очиж, Тавантолгойн асуудлаар гэрээ байгуулах гэж байна гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд албан ёсоор байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд Бээжинд айлчлахгүй, БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцоно. Тодорхой хуралдаануудад оролцож, өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай уулзаж, цаг үе, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу ярилцана. Таван толгойн хувьд улс орны эрх ашиг хангагдсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газар шийдээд явна. Таван толгойг энд тэнд биш Улаанбаатар хотод шийднэ. Шийдэхдээ хүрвэл төр засгийн зохих байгууллагаас холбогдох шийдвэрүүд гарсны дараа олон нийтэд нээлттэйгээр шийднэ гэж мэдэгдлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)