Туул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ. Усны тухай хуулийн холбогдох заалт, 2013 онд тухайн үеийн БОНХ-ийн сайдын тушаалаар баталсан Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмыг хэрэгжүүлж, ус зохистой хэрэгжүүлж хэвшүүлэхээр уг ажлыг хийж буй юм байна.
Туул голын сав газрын захиргаа нь Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 28 дугаар зүйлийн 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг үндэслэн ус ашиглагчдад ус ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулдаг аж.