МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар улс төрийн намуудын дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар яг одоо Төрийн ордонд уулзаж байна. Уулзалтад 18 намын дарга болон нарийн бичгийн дарга оролцож байна. Уг уулзалтаар сонгуулийн хууль болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож байгаа юм. Намуудын төлөөлөл сонгуулийн санал тоолдог хар машиныг эрс эсэргүүцэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүдийг намын жагсаалтаар оруулж ирдгийг болиулах хэрэгтэй гэв.
МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр “Манай нам Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Энэ бол намын шийдвэр” гэлээ.
Үүнээс үзвэл УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр МАН-ынхан дэмжиж хүлээж авах бололтой. Ингэснээр хориг дэмжигдээд явах магадлалтай. Хамгийн гол нь тус намынхан хоригийг зүйл, заалт тус бүрээр нь хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)