Увс аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.
“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд цагдаагийн газрын тасаг албад оролцож 2015 оны 8 сарын байдлаар хийсэн ажлын тайлан мэдээг иргэд олон нийтэд танилцуулан шинээр батлагдсан хууль тогтоомжийг тайлбарлан сурталчилж, санамж, сэрэмжлүүлэг, гарын авлагыг тараан ажиллаа.
Мөн Замын цагдаагийн тасгийн 10 алба хаагч Монгол Улсын Их Хурлаас Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлаж 2015.09.01-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болсонтой холбогдуулан дээрх хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг зохион байгууллаа.
Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид орон байрны хулгайн гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус бүр 100 ширхэг санамж сэрэмжлүүлэг тараасан ба Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 185 хүнд ухуулга яриа, таниулга хийж, 2015 оны эхний 7 сарын гэмт хэргийн статистик мэдээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн талаар танилцуулга хийсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)