Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд есдүгээр сарын 1-нд нэгэн шинэ хүн мэндэлсэн талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл галт тэргэнд мэндэлсэн хүүд н.Ган-Эрдэм гэх нэр хайрлажээ.
Одоогоор н.Ган-Эрдэм хүү болон түүний ээж н.Батцэцэг нар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа аж. н.Батцэцэгийн хувьд тав дахь төрөлт бөгөөд одоо эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа талаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.
Дашрамд дуулгахад, н.Ган-Эрдэм хүүд Улаанбаатар Төмөр замаас урамшуулал, үнэмлэх олгохоор болжээ. Хүүг 16 нас хүртэл нь галт тэргээр үнэгүй зорчих эрх, үнэмлэх олгох юм байна.