Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд энэ сарын 1-нд мэндэлсэн хүүд Ган-эрдэм хэмээх нэр хайрлаж 18 нас хүртлээ үнэ төлбөргүй зорчих эрх олгох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний гэр бүлийнхэнд эрхийн бичиг гардуулах ёслол өнөөдөр 11.00 цагт Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн төв байранд болно. УБТЗ-ын 66 жилийн түүхэнд нийт 70 хүүхэд галт тэргэнд хүүхэд мэндэлж байсан аж.