Оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхээ эдлэж чадахгүй байгаа учраас өчигдөр Чингисийн талбай дээр жагссан.
Тэд энэхүү асуудлыг хурдан шийдэх өгөхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд уламжилж шаардлага хүргүүлсэн юм.
Уг шаардлагын хариу ирээгүй тул ийнхүү суулт зарласан. Тэгвэл НЗДТГ, нийслэлийн Тээврийн газраас МОХ-оос хүргүүлсэн шаардлагад хариу ирүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын зүгээс "Нийтийн тээврээр зайлшгүй зорчих шаардлагатай оюутнуудын сургуульдаа ирж, буцах зардлыг Сангийн яамнаас шийдвэрлэж өгсний дагуу үйл ажиллагааг явагдаж байгаа. Гэвч 2015-2016 оны хичээлийн жилд шаардлагатай төсвийн асуудал шийдвэрлэгдээгүй байна. Хотын төсөв хүндрэлтэй ч шаардлагатай арга хэмжээг авч байна" гэжээ.