АШИҮИС 2015-2016 оны хичээлийн жилд оюутнуудаа эрүүл, эко орчинд сургахаар хөрөнгө зарж буй гэнэ. Энэ ажлынхаа эхлэл болгож, оюутнуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэх 1200 ам метр бүхий эко цогцолбор байгуулж, өчигдөр нээлтээ хийв. Түүнчлэн тус сургууль олон улсын жишигт нийцсэн номын сангийнхаа долоон давхар барилгыг ирэх сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Монголдоо анхных гэж болохоор энэхүү номын өргөөг ашиглалтанд оруулснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 42000 эмч, мэргэжилтэн үйлчлүүлэх боломж бүрдэх аж.