Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар нь тус сумын Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
Хамтарсан зөвлөгөөний үеэр Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-аар ахлах прокурор Н.Батмөнх, хяналтын прокурор Д.Алимаа, Ч.Энхжаргал нар 1 цагийн сургалт зохион байгуулж ажилласны зэрэгцээ 2015 оны 09 дүгээр сард шийдвэрлэх хэргийн график, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас эрүүгийн хэргийг шалгах явцад гаргаж байгаа зөрчил, дутагдал, хугацаа сунган шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн талаар ярилцаж, ахлах прокурорын зүгээс хэрэг шалгах явцад зөрчил дутагдал гаргахгүй, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн байна.
Д.Дуулим