Дорнод аймгийн Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр халхавчлан бусдад үнэ төлбөргүйгээр өгөх гэж байна хэмээн Халх голын сумын иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Тэд дөнгөж сая өмгөөлөгч Г.Батбаярын хамт мэдээлэл хийж энэхүү хуулийг санаачилсан гэх З.Энхболд, Р.Бурмаа нарыг АТГ, Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулахаа мэдэгдлээ.
Уг нь өмгөөлөгч Г.Батбаяр дээрх хүмүүсийг АТГ, ТЕГ шалгуулахаар өгөөд байсан ч нутгийн зон олон мөн ийм шийдвэрт хүрчээ.
Мөн Халх гол сумын иргэд өөрсдийн нутгийн 500 000 га газрыг чөлөөт бүс болгох гэж байгаа асуудлаар сонгууль буюу санал асуулга явуулсан байна.
Гэтэл Халх гол сумын 3200 оршин суугч 100 хувь эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Тиймээс өнөөдөр нутгийн иргэд өөрсдийн төлөөллөө явуулж мэдээлэл хийлгэж байгаа нь энэ аж.
Нутгийн иргэдийн хувьд УИХ-ыг ҮХ-ийн 25.16-р зүйлд байх “ард нийтийн санал асуулга явуулах...” гэсэн заалтыг зөрчиж иргэдийн оршин сууж буй газрыг дур мэдэн бусдад өмчлөхөөр санаархаж байна гэж үзэж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)