2015 оны 9 дүгээр сарын 05-наас 9 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтэрнэ.