Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайдад нэр дэвшигчдийнхээ нэрийг өргөн барихаар дөнгөж УИХ-ын дарга З.Энхболдын өрөө рүү орлоо. Өнөөдөр Засгийн газарт хамтрах намын бүлгүүд хуралдаж сайдад нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулсан.
Тодруулбал, АН-ын бүлэг УИХ-ын гишүүн М.Зоригтыг Зам тээврийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, Б.Болорыг Сангийн сайдад тус, тус нэр дэвшүүлээд байна. Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын, Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилуулахаар нэрийг нь хүргүүлсэн юм.
Ийнхүү дээрх хүмүүсийн нэрсийг Ерөнхий сайд яг одоо өргөн барьж байна. УИХ-ын дарга З.Энхболд гадаад томилолттой явж байгаа учраас түүний оронд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нэрсийг хүлээн авч байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (9)