Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлыг өнөөдөр, маргааш хоёр өдөр хийх юм.
Тодруулбал, Хан-Уул дүүгийн Их хүрээ гудамжны авто замыг сэтэлж, дулааны шугам шинэчлэх аж. Тиймээс өнөөдөр шөнийн 23:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хүртэл зам хаах аж. Мөн Яармаг, Нүхтийн замын эхлэлд цэвэр усны шугамын ажил хийж байгаатай холбогдуулан өнөөдөр оройны 23:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хүртэл зам хаах юм байна.