Өнөөдөр Чингэлтэй дүүргийн V хороо буюу Гэсэр сүмийн баруун талын замд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус замаас гарч осолдсон хэрэг гарчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, гал унтраах аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 23-41УНБ улсын дугаартай “Хороолол-Монгол Улсын Их сургууль–Дүнжингарав” чиглэлийн том оврын автобусны тормос нь ажиллахгүй болсны улмаас замын хажуу руу баруун талаараа 45 градус хазайсан байдалтай байсан байна.
Хэргийн газар ЗЦГ-ын ажилтанууд ажиллаж байгаа юм байна. Тэд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Автобусанд нийт 33 хүн байсан бөгөөд азаар ослын улмаас зорчигч гэмтээгүй байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)