Банкууд нь хаалттай, жагсагчид нь ууртай, улс төрийн бодлого нь ажил болдоггүй Грекийн их дампуурал энэ жил олон улсын хамгийн халуун сэдвүүдийн нэг байсан. Тэгвэл 20 гаруй улс Грек шиг болохоор хүлээгдэж буйг “Guardian” агентлаг онцолсон байна. Харин тэдний дараагаас засгийн газрын өрийн хямралд орох өндөр эрсдэлтэй улсуудын жагсаалтад манай Монгол Улс дээгүүр цохиж явна.
Олон улсуудын өр, санхүүгийн шинжилгээг гаргадаг Их Британийн “Jubilee Debt Campaign”-ны судалгаагаар эдийн засаг нь эрчимтэй унаж, өрийн аюулын бүсэд хүрчихсэн, төр засаг нь одоо явуулах бодлогоос Грекийн араас орох эсэх нь шийдэгдэх орнуудад дараах 20+14 улс багтжээ.
Эхний 20 нь засгийн газрын өрийн хямралд орсон, дараагийн 14 нь энэхүү өрийн хямралд орох өндөр магадлалтай улсууд юм.
Энд манай Монгол Улс Африкын буурай орнуудтай мөр зэрэгцэн наймдугаарт эрэмбэлэгджээ. Өрийн хямралд орох өндөр магадлалтай 14 улсыг тодруулахдаа дараах 3 хүчин зүйлд үндэслэн байна.
-Нийт өр нь ДНБ-ний 30 хувиас давсан
-Урсгал тооцооны хомсдол ДНБ-ний 5 хувиас хэтэрсэн
-Ирээдүйд өрийн эргүүлэн төлөлт Засгийн газрын орлогын 10 хувиас илүү гэжээ.
Тиймээс манай улс засгийн газрын өрийн хямрал руу дөхөж яваа, өрийн хэмжээ хэтэрсэн, урсгал тооцооны алдагдал үлэмж их, ирээдүйд төлөх өрийн хүү өндөр, бүр муугаар төсөөлбөл Азийн Грек болон хувирч байгааг барууны шинжээчид дүгнээд өглөө.
2008 оны эдийн засгийн их хямралаас нүсэр их өр улс орныг зах зээлийн гэнэтийн хөдөлгөөнийг даахааргүй эмзэг болгодгийг харсан. Гэвч “Jubilee” зээлийн эцэстээ тултал унасан хүүгийн түвшин нь хямралд хариу барих гол түлхүүр боловч өрийн мөнгөөр “найрласнаар” ирээдүйд дампуурах үр дагавар дагуулж байгааг дээрх орнууд батална хэмээн судалгааны тайландаа тэмдэглэжээ.
Түүнчлэн “Хилийн чанад дах Хөгжлийн Институт” тинктанкын судлаач Жудит Тайсоны өнөө үед хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгчид зах зээлд “ургац хураах” гэж нэрлэгдсэн ашгийн төлөөх том эргэлт хийх сонирхол өндөртэй болсныг онцолсон.
Жудит Тайсон “2012 оноос хойш засгийн газруудын өр, ялангуяа Африкийн орнуудын өр асар ихээр нэмэгдсэн. Харин энэ үеэр хөгжингүй орнууд өрийн хөтөлбөрт ашиг хайж нэгдэж байна. Тухайлбал, “Их 8” орны удирдагчид 2005 онд зээлийн тусламжийн хөтөлбөрт гарын үсэг зурсан. Тэд зээлийн тусламжийн бодлогоо аливаа улс цааш явахад туслах зорилготой гэсэн мессежийг дэлхийн дахинд өгсөн. Гэвч зарим Засгийн газрууд зээлийг бодлогогүйгээр идэж, ууж байх зуур “ургац хураагчид” мэргэнээр хөрөнгө оруулж, эдийн засгийг нь хувааж иддэг юм” гэв.
“Ургац хураагч”-дад улсаа хуваалгаж буй орнуудын тоонд Африкийн борчуудаас гадна мөн л Монгол Улс багтжээ. Тэдгээрээс Танзани,Этиоп, Монгол улсыг судалгааны тайландаа онцлон тэмдэглэсэн байна.
Танзани- 1990 онд ноцтой өрийн хямралаас гарсан. Арга чаргаа барсны эцэст буюу 2001, 2006 онуудад олон улсын өрийн хямралын тусламжийг авсан бөгөөд засгийн газрын орлогын 2-10 хувийг өрөндөө эргүүлэн төлдөг.
Засгийн газрууд зээлийг бодлогогүйгээр идэж, ууж байх зуур “ургац хураагчид” мэргэнээр хөрөнгө оруулж, эдийн засгийг нь хувааж иддэг юм” гэв. “Ургац хураагч”-дад улсаа хуваалгаж буй орнуудын тоонд Африкийн борчуудаас гадна мөн л Монгол Улс багтжээ
2009 оноос хойш Танзани улсын өр улам өссөөр л. Учир нь Дэлхийн банк зэрэг олон төрлийн донорууд хямд зээл хэлбэрээр санхүүгийн “тусламжууд” санал болгох болсон нь Танзанийг өрийн “хорхойтой” болгожээ. Танзани хэд хэдэн удаа бонд гаргасан хэдий ч засгийн газрын орлого нь сүүлийн саруудад үнэ нь унаж буй алт, үнэт ашигт малтмалын экспортоос нь чухал хамааралтай хэвээрээ байна.
“Jubilee”-гийн судалгаа Танзани улсыг 2018 он гэхэд засгийн газрын нийт орлогынхоо 20 хувийг өрөндөө төлөхөд хүрч дампуурлын ирмэгт ирнэ гэжээ. Хятадад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр долларын ханш чангарсан нь долларын зээл авсан Африкын улсууд тэр тусмаа Этиопид ч хүндээр тусна гэв.
“Харин байгалийн баялагаараа алдартай Азийн Монголын тухайд ирэх жил 1 тэрбум долларын зээл авахаар шийдсэнийг олон улсын “Bloomberg” агентлаг мэдээлсэн. Гэвч өдгөө төгрөгийн ханш эрчимтэй унаж байгаа, эдийн засаг нь унаж эхэлсэн энэ үед өрөө дахин нэмснээр Монгол Улсыг өрийн хямралд унагах нь” гэж “Jubilee”-гийн бодлогын ажилтан Тим Жоннс анхааруулсан байна.
Барууны судлаачдын дүгнэлтүүд Монгол Улс “Сайханд итгэж мууд бэлдэж байгаа"-г тодхон хэлж байна.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (4)