Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотод амжилттай үргэлжилж байна. Тэгвэл уг тэмцээнээс МУГТ С.Батцэцэг алтан медаль хүртлээ.
Түүний хувьд Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Р.Каватай барилдсан юм. Финалын барилдаанууд Улаанбаатарын цагаар 10:40 цагаас эхлэх бөгөөд ETV HD сувгаар дамуулж байна.
Энэ өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын жинд нийт таван бөх барилдаж байгаа бөгөөд 55 кг-ын жинд С.Бямбацэрэн Тунисийн тамирчин Марва Амрид, 58 кг-д Б.Шоовдор АНУ-ын Аллисан Макензиед, 75 кг-д Г.Наранчимэг АНУ-ын Аделина Грейд эхний тойрогтоо хожигдоод байна.
Ингэснээр С.Батцэцэг Дэлхийн аваргын хошой алтан медалийг хүртэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)