АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Өнөөдөр өндөрлөх тэмцээнээс эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль авлаа.
Тэрбээр Эстони, Монтенегро, Япон, Гүржийн бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн төлөө Гүржийн Владимир Хинчигашвилид 0:6, 1:4 онооны харьцаагаар ялагдсан. Манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Артас Санаатай барилдаж, 5:1-ээр хожсон билээ.
Ази тивийн аварга, Дэлхийн залуучуудын аварга , "Хангарьд" клубын бөх ОУХМ Э.Бэхбаяр Гавьяат тамирчин А.Энхээгийн шавь юм.
Г.Үжин