Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутган шүүж байгаа. Тэдэнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.
Яг одоо шүүгдэгч Б.Мөнгөнтуяагийн өмгөөлөгч Ч.Шаравсамбуу санал шүүмжээ хэлж байна. Түүний шүүмжийн хоёр дахь хэсгийг хүргэе.
Ч.Шаравнямбуу “Хог нүүрс өгсөнгүй гэж хүмүүсийг яллаж байгаа юм шиг харагдаж байна. Эхлээд гэрээний харилцаагаа тогтоох ёстой. Багануур ХК ажлын хэсэг гаргаснаа мэдээд, сэтгэл гаргасан бол энэ асуудлыг шийдэж болох байсан. Багануур ХК зөвхөн мөнгө авах гэж л ажиллаж байсан юм шиг харагдаад байна. Тэд өөрсдөө гэрээ хийж хүлээн зөвшөөрч нүүрсээ зарсан атлаа нүүрс худалдаж авсан хүмүүс нь буруутаж байгаа нь хуульд нийцэхгүй болохыг хэлмээр байна. Багануур ХК нүүрсэндээ эзэн болж гэрээгээ хийгээгүй байж өөрсдөө хариуцлагыг бусдаас нэхээд байна. Эндээс гэм буруугийн санаа зорилго тодорхойлогдох ёстой. Гэтэл эзэнгүй эд зүйл байгаа юм шиг л юм яриад байх юм. Эдгээр залуусын сэтгэл гаргаж хийсэн ажлыг бид энэ хэдхэн ченжээр үгүйсгүүлж болохгүй. Нөхцөл байхад ийм байхад зөв буруугийн асуудал биш гэж яримааргүй байна. Ийм зүй бус хэргүүд явагдлаа шүү гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээчээ гэсэн саналыг оруулж байна. 263-р зүйл дээр гэмт хэргийн субъект биш, 166-р зүйл дээр нотлогдоогүй шүү. Тиймээс улсын яллагчийн уншсан яллах саналыг сонсоод ихэд харамсаж байна. Энэ зүйл ангиудыг хэрэгсэхгүй болгож цагаатгаад өгөөчээ” гэв.
Г.Үжин
Сэтгэгдэл (30667)