Өнөөдөр хүн бүрийн анхаарлын төвд байгаа асуудлуудын нэг нь Л.Гансүхийн шүүх хурлаас гадна "Exclusive" хэмээх хувцас үйлдвэрлэдэг компанитай холбоотой татварын асуудал юм. Уг компанид их хэмжээний татварын өр тавьснаас болж үүд хаалгаа барих гэж байна. Тиймээс 150 сая төгрөгийн хувцас үнэгүй тараана хэмээн тус компанийн захирал Г.Майцэцэг хэлсэн. Тэгснээ удалгүй “Дампуурахаа болилоо. Тиймээс хувцсаа ч тараахгүй” гэж мэдэгдсэн. Өчигдөр Ерөнхий сайдын өрөөнд уг асуудлыг тойрсон уулзалт болсон бөгөөд татвар авагч болон төлөгч компаниудын төлөөлөл сууж байгаад учраа ойлголцсон юм. Тодруулбал, "Exclusive" компанийн дансыг нээж тодорхой хугацаанд татварын өрөө төлөх боломжийг олгосон. Ингэснээр тус компани албан ёсоор дампуурахаа больж байна. Харин тус компанид татварын торгууль ногдуулсан татварын байцаагч Д.Бадам гэх эмэгтэй Г.Майцэцэгийг буруутган “Хэн ч татвараас зайлсхийхгүй. Г.Майцэцэг илт худлаа ярьж байна гэх мэтээр ярьжээ. Харин "Exclusive" компаний захирал Г.Майцэцэг Д.Бадам гэх татварын байцаагч эмэгтэй үндэслэлгүй татварын торгууль ногдуулсан гэх мэтээр ярьж байгаа юм. Ингээд тэдний маргааныг 24VS 24 онцолж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (68)