Зүүн аймгуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн сарын 24-нөөс олгож эхлэсэн.
Цахимаар бүртгэх энэ олголтыг олон мянган аж ахуйн нэгж удаан хүлээсэн нь ойлгомжтой. Гэвч АМГ-ын сервер бүртгэл эхэлсэн өдрөө хоёр минут болоод л гацчихсан.
Сервер гацахаас өмнө бүртгүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой болсон 51 аж ахуйн нэгжийн бүртгэлийг цуцалсан харамсалтай бөгөөд хачирхалтай үйл явдал болсон. Харин серверын гацсан шалтгааныг нь тогтоож чадаагүй ч АМГ-ын дарга Д. Үүрийнтуяа гацалтыг тайлбарлахдаа "Нэгэн зэрэг 900 хандалт хийснээс сервер ачааллаа дийлсэнгүй” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл АМГ-ын сервер энэ сарын 21-нд дахин гацсан байна. Тэгвэл энэ удаагийн гацалтыг тайлбарлах хүн одоогоор гараагүй байна.
Уг нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шударгаар, шуурхай олгоно гэж цахимжуулсан. Гэтэл сервер гацсан эхний шалтгааны учиг бүрэн тайлагдаагүй байхад дахиад л гацсан нь олны анхаарлыг ихээр татав0.
Энэхүү серверын гацалтыг гадны халдлага гэж үзэх нэгэн ч байгаа. Уг нь энэхүү цахим санд Монгол Улсын ашигт малтмалын талаарх мэдээлэл тэр чигтээ багтдаг атал ийнхүү дахин дахин гацаж байгааг гадны халдлага хэмээн тайлбарлахаас өөрцгүй.
Хамгийн сайн хамгаалалттай байх учиртай сервер ийнхүү гацсаар байгаа нь Монгол Улс кибер аюулгүй байдалдаа анхаарах цаг болсныг илтгэж байна.
Сэтгэгдэл (1)