Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужирт нарийн багийн нутаг “Төвхөн”-ний орчимд самар түүхээр явсан иргэн Д сураггүй болжээ. Ойд төөрч, сураггүй болсон иргэний мэдээллийг 2015.09.29-ний өдрийн 21:05 цагт хүлээн авч Орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өнөө өглөө 08:25 цагийн үед ойн захаас эсэн мэнд олсон байна.
Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Э 2015.09.29-ний өдрийн 17:45 цагт хичээлээ тараад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.29-ний өдрийн 23:50 цагт хүлээн авчээ. Мэдээллийн мөрөөр тус аймгийн Онцгой байдлын газраас 7 албан хаагч, Цагдаагийн газраас 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.09.30-ны өдрийн 09:05 цагт хүүхдийг эсэн мэнд олсон тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)