Ази Европын дээд хэмжээний уулзалт буюу “АСЕМ”-ын 11 дэх уулзалт 2016 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
Гэтэл өнөөдөр "АСЕМ-ын чуулганд зориулж 15 сая евро буюу 36 тэрбум төгрөгөөр 50 ширхэг Benz-Maybach авч байна" гэсэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдлаа. Эдийн засаг хүндэрч, цалин тэтгэвэрээ тавьж чадахгүйд хүрээд байгаа гэх энэ эгзэгтэй цаг мөчид эл тансаглал хэрээс хэтэрлээ, хөрөнгө мөнгөө хаанаас, яаж босгосон юм хэмээн шүүмжлэгчид олон байна.
Монгол улсын нэр хүндийг илэрхийлэх эл уулзалтад 53 орчим орны төр засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Дээр нь хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 5000 гаруй зочдыг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа.
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах хороо дээрх нь зочдод үйлчлэх унааны асуудлыг хэлэлцэж нэг цуваанд 5 машин явахаар, 50 гаруй орны төр засгийн тэргүүн ирнэ гэж тооцон Японы "Тоёото" корпорациас авахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Мөн эдгээр машин нь хамгийн сүүлийн үеийн загвартай байх юм гэж зохион байгуулах хорооноос танилцуулж байсан билээ.
Сэтгэгдэл (45)