Байрны гадна харгалзах хүнгүйгээр ганцаараа тоглож байсан хүү зам тээврийн осолд өртжээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тойруу 11 б байрны урд замд Т.Спринтер маркийн авто машины жолооч Г, явган зорчигч 4 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна.
Явган зорчигч М нь ганцаараа гадаа тоглож байжээ. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын бүс, хамгаалах суудлыг хэрэглээгүйгээс хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Иймд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гадаа орхихгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (3)