Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы үеэр Сангийн сайд Б.Болор “Төрийн данхар бүтцийг танах төсөв өргөн барина. Эхний ээлжинд агентлагуудаа цөөлнө. Яам цөөлнө гэхээр засаг бужигнах нөхцөл байдал үүснэ. Энэ нь өнөөдөр Монгол Улсад хэрэггүй. Тиймээс ирэх жилийн сонгуулийн дараагаас цомхон бүтцээр явах хуулийн төсөл оруулж ирнэ. Ер нь есөн яамтай байхаар ярьж байгаа. Ирэх 2016 оны төсөв дэд сайдгүй хийгдэж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл (9)