Нийгэмд шинэ хүчин болж, эрүүл зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой Хөдөлмөрийн Үндэсний Намыг ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хөдөлмөрийн Үндэсний Нам шинэ гишүүдээр эгнээгээ өргөтгөж 50 гишүүн намын батлахаа гардаж авлаа.
Монгол улсад 218 мянган ахмад настан тэтгэвэр авдаг. Улсын тэтгэвэрийн дундаж нь 225 мянган төгрөг байна. Гэвч ахмадуудын 90 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэсэн судалгаа бий. Улс орны хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож явсан ахмадуудын маань тэтгэвэр өнөөдрийн зах зээлийн ханшинд идэх хоол, өмсөх хувцас, эм тарианд хүрэлцэхгүй байгаа талаар ахмадууд хурлын үеэр хэлсэн юм. Хурлын үеэр зарим ахмадууд өөрсдийн сэтгэгдэлээ хэлсэн юм.
Ахмад настан С.Долгор: Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын энэ хуралд хүрэлцэн ирж намын гишүүн болж байгаадаа баяртай байна. Энэ намын хүнээ гэсэн бодлого хөтөлбөр нь ихэд таалагдлаа. Өөрийн мэддэг чаддаг, амьдралын туршлагаасаа залуу хойч үедээ зааж зөвлөж үлдээе гэж боддог хүсэл маань биелэж байна.
Ахмад настан С.Тэрбиш: Ахмадын баяраар намын гишүүн болж байгаадаа баяртай байна. Үндсэндээ би гэдэг хүн МАН-ыг дэмжидэг байсан. Гэтэл энэ 25 жил төр улсыг барьсан намууд ахмад настангууд болон хүүхдүүд, үр хойчийн минь төлөө дорвитой зүйл хийсэнгүй. Харин Монгол хүний төлөөх “Хүн-Дээд” үзэл баримтлалт нь ихэд таалагдлаа.
Ахмад настан О.Эрдэнэчимэг: “Би эмнэлэгийн салбарт олон жил ажилласан. ХҮН нь салбар салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонсож хамтарч ажиллаж байгааг нь ихэд саашаан хүлээн авч өнөөдөр намд гишүүн болж байна. Ахмадууд бид нарыг хүлээн авч, бид бүгдийн үгийг сонсож байгаа Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ынханд гүнээ талархаж байгаа илэрхийлж 2016 оны сонгуульд олонх болж ялалт байгуулахыг ерөөе” гэлээ.
Сэтгэгдэл (17)