МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин шалгаж эхэлжээ. Тиймээс түүний хилээр гарах эрхийг нь хаасан байна. Эл асуудлыг МАХН-ын гишүүд улс төрийн нөхцөл байдалтай холбож тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, иргэдтэй уулзалт хийн, зарим улс төрчдийн булхайг илчлээд байгаа учраас дарамталж байна хэмээжээ.
Сүүлийн үед Н.Энхбаярын нөлөө улс төрд "сүүдэрлэх" болсон талаар хэвлэлүүд бичиж буй. Тухайлбал УИХ-ын дарга З.Энхболдыг "барьцаалан" Өршөөлийн хуулийг өөрийн талд ашигтай байхаар батлуулахаар зүтгэж байгааг онцолсон юм. Юутай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-ын үүдийг дахин сахих нь.
Сэтгэгдэл (52)