“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ “Мишээл экспо”-д үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр бүтээгдэхүүний онцлогийг илтгэсэн өдөрлөг зохион байгуулагдаж байгаа юм.
Тухайлбал, өчигдөр “Халуун зайдас, хачиртай хиам” өдөрлөг зохион байгуулагдсан бол өнөөдөр эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооны ач тус, шинэ төрөл зүйлийг таниулах “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” өдөрлөг боллоо. Өдөрлөгийн үеэр хэрэглэгчдэд хүнсний ногооны амин амин дэм ач тусын талаар мэдээлэл зөвөлгөө өгч, төрөл бүрийн хүнсний ногоогоор амттай хоол хийж, амталгаат үйл ажиллагаа явагдсан юм. Мөн шинэ төрөл зүйлийн хүнсний ногоогоор амтат хоол хийж хоолны жорыг тарааж байлаа.
Харин өнөөдөр "Намрын ногоон өдрүүд" Сүүтэй Монгол өдөрлөгөөр үргэлжилж байна. Энэ өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр "Т-Тайм" студийн Сүүтэй хоол хийх урлагтай танилцах, Сүү боловсруулах үндэсний үйлдвэрүүд ба Глобал Коммунитиес ОУБ-ын "EMIRGE" хөтөлбөрийн бүлэг хоршоодын бэлтгэсэн олон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож ялагч болох боломжтой ба "Жонон" хамтлагийн тоглолтыг үзэх жээ.