Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн баярын хүрээнд Жавзандамба Хутагт Төвийн урилгаар "Эрдэм соёлын хүрээлэн"-гийн захирал, доктор, профессор, гавж Ш.Сонинбаяр өнөөдөр буюу 2015.10.04-ны ням гарагийн 16.00 цагт "Цагийг тохинуулах залбирал буюу Жинлав чогзолма" номыг хөтлөн тайлбарлах юм байна.
Хүмүүний есөн үеийг хүртэл хямралдсан Өөлд /Ойрад/, Халхын өс хонзон дээд цэгтээ хүрсэн тэр хүнд бэрх цаг үеийн хямрал тэмцэл, хагарал бутралыг амирлуулахын тухайд анхдугаар Богд Жавзандамба Хутагт Өндөр Гэгээний зохиосон утга гүнзгий "Цагийг тохинуулах залбирал" нь Монгол хүн бүрийн уншиж судлах ёстой зохиол юм.
Халх ч бай, Ойрад ч бай бид бүгдээрээ Монголчууд юм. Эрхэм Монгол хүн таныг Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө зохиогдсон "Цагийг тохинуулах залбирал" хэмээх гайхамшигт номын үүх түүх, утга чанарыг танин мэднэ үү хэмээн урьж байна.
Манай хаяг: Жавзандамба Хутагт Төвийн байр, 3 давхарт 301 тоот
/Алтжин бөмбөгөр худалдааны төвийн замын урд 5 давхар ногоон шилэн барилга/
Лавлах утас: 98113045