Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой "Авто худалдааны цогцолбор"-ийн нээлт өнөөдөр албан ёсоор 11.00 цагт боллоо.
Нийт 6000 гаруй зогсоолоос 400 иргэн 1200-г нь худалдан авсан бөгөөд нэг бүрийг нь дөрвөн сая төгрөгөөр худалдаалжээ.
Тус цогцолбор нь автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэх юм. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн аж. Мөн нийслэлийн Татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд тэнд үйл ажиллагаа явуулах юм.
Ингэснээр нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах боломжтой хэмээн албаныхан харж байгаа юм. Авто цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад гэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Сэтгэгдэл (2)