Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Туул тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум руу 29.36 км хатуу хучилттай зам тавиад дуусчээ. ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны санхүүжилтээр барьсан энэ замыг энэ сарын 3-ны бямба гаригт нээлээ. Нээлт Төв аймгийн Батсүмбэр сумын төвд болсон юм. Шинэхэн замаа дугуйн уралдаанаар нээхээр ЗТЯ ший- дэж, Монголын дугуйн холбоотой хамтран харьяа байгууллагуудынхаа ажилтнуудын дунд энэ үеэр дугуйн уралдаан зохион байгуулав.