АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл өнгөрөгч баасан гаригт хуралдав. Энэ удаа уулзалтын бэлтгэл үйл ажиллагааны 2016 оны төсөв, гадаадын тусламж, төлөөлөгчдөд үйлчлэх автомашины судалгаа болон энэ онд багтаан гүйцэтгэх замын ажлын явцын талаар хэлэлцсэн байна. Тус уулзалтыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг улсын төсөв болон гадаадын зарим орны тусламж, хөнгөлөлттэй зээлээр босгохоор буй. Тухайлбал, таван улсад албан ёсоор хандаад буй бол нисэх буудал, зочид буудлын тавилга, тоног төхөөрөмж, орчуулгын болон ёслолын үеэр хэрэглэх тоног төхөөрөмж зэргийг БНХАУ-ын тусламжаар шийдэх юм. Мөн БНСУ-ын мэргэжилтнүүд хурлын тоног төхөөрөмж болон зочид буудлын менежментийн чиглэлээр сургалт явуулах гэнэ. Үүнээс гадна аюулгүй байдал хангах, эмнэлгийн тоног төхөөрөмж авах зэрэг чиглэлээр талуудад санал тавиад буй ч одоогоор албан ёсоор ямар нэг хариу ирүүлээгүй байгаа юм байна.
Хуралдаанаас автомашин худалдан авах, зам засварын зардлыг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болгосон байна. Мөн зочид, төлөөлөгчид байрлах, уулзалт зохион байгуулах газруудын чиглэлд хэд хэдэн зам засан, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам хийхээр боллоо.
Сэтгэгдэл (7)