Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10:00 цагт: "Дархан цаазат Богд хан уул" номын нээлт БОНХАЖЯ-ны Хаан танхимд болно. Нээлтэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон номын зохиолч, эрдэмтэн судлаачид оролцоно.
10:00 цагт: НИТХ-ын даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж байгаа БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзана. Уулзалт НЗДТГ-ын Б танхимд болно.
11:00 цагт: Худалдан авах ажиллагааны газраас өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Эрдэнэтийн иргэд хууль бус газар өмчлөлийн талаар хэвлэлийн бага хурал хийж, баримт дэлгэнэ.