Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим томилгоог хийж, зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томилжээ. Тодруулбал, Барилга, хог байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яам руу, харин Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтьш яам руу сэлгэн томилсон байна. Үүнээс гадна Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Р.Эрдэнэбүрэнгийн хувьд Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож Ч.Сайханбилэгийн Засгийн газарт улиран ажиллахаар болсон билээ. Харин С.Магнайсүрэн нь МАН-ыг засагт хамтрахад Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөн тодорсон юм. Тэрбээр өмнөх парламентын үед УИХ- ын Тамгын газрын дэд даргын алба хашиж байв.
Сэтгэгдэл (14)