"Нарантуул" худалдааны төвд өчигдөр гал гарсан байна. Тодруулбал, нийтийн бие засах газарт гал гарч, зарим эд зүйлс шатсан гэнэ. Гал гарсан даруйд Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид галыг шуурхай очиж унтраажээ.
Гал гарсан шалтгааныг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр цахилгааны утаснаас болж гарсан гэх дүгнэлт гаргасан байна.
Сэтгэгдэл (1)