УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдах байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилжээ. Тэгвэл тус бүлэг өнөөдөр хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигч болон бүлгийн даргаа сонгох асуудлыг хэлэлцэх аж. Тус бүлгийн дарга Н.Батцэрэг болон дэд дарга З.Баянсэлэнгэ нар сайд болсон тул тэдний орны хүнийг томилох шаардлага байгаа юм. Мөн энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон цаг үеийн асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)