ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдавааг сайдын шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Мөн Авто тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэвт ОХУ-ын хилээр гардаг автомашинд олгодог цэнхэр тасалбарын үнэ 15 мянган төгрөг байтал 700 мянган төгрөг хүртэл дамлагдаж байгаа алдааг өдий болтол засаж залруулаагүй гэх үндэслэлээр мөн арга хэмжээ авахаар болсон байна.
Засгийн газраас тус яамны АЗБХЗГ-ын даргад энэ 7 хоногт багтаан цэнхэр тасалбар дамлаж байгаа асуудлыг зогсоох үүргийг өгчээ.
Сэтгэгдэл (5)