2015.10.7, Лхагва гараг / Билгийн тооллын: 25
Намрын дунд хөхөгчин тахиа сар
Үнэг одтой, улаан луу өдөр
Аргын тооллын: 2015.10.7, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.19-18.31
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.