Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хилээр гарахыг хориглолоо гэсэн мэдэлэл хэвлэлүүдээр гарсан. Гэсэн ч тэрбээр “Намайг хилээр гарахыг хорьсон тухай бичиг, албан мэдээ ирээгүй. Хэвлэлээр л үе, үе хорьчихоод байх юм” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас Н.Энхбаярыг шалгаж байгаа нь үнэн гэсэн мэдээллийг өглөө. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас хилээр гарахыг хориглосон эсэх тухай мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.
Түүнчлэн Нийслэлийн прокурорын орлогч Д.Баянжаргал “Н.Энхбаярыг 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэрээгээр халхавчлан Алан Гинсбургийг залилан мэхэлж, эд хөрөнгийн хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа гэжээ.
Сэтгэгдэл (37)