Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ингээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохыг олонхи гишүүн дэмжив.
Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай томилдог бөгөөд Д.Ганбат гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод байгаа юм. УИХ дахь АН-ын зүгээс Л.Ганбатыг улираан томилох саналтай байсан. Харин өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ш.Түвдэндорж өөрийнхөө нэрийг нэр дэвшүүлж олонхийн дэмжлэгийг авч чадлаа. Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос 9 нь Ш.Түвдэндорж гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилохыг дэмжсэн юм. Тус байнгын хорооны гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Л.Ганбатад итгэл хүлээлгэж чадахгүй. Хууль зүйн байнгын хороог хуулийн дагуу даргалж чаддаггүй гэх шүүмжийг хуралдааны үеэр хэлж байсан юм.
Уг асуудлыг чуулганы хуралдаанаар эцэслэн хэлэлцэнэ.
Т.Энхэлээ