Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж байна.
Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 100.1, 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгаж байгаа юм.
Шүүх хурал эхэлмэгц Г.Маралмаа хурлыг хойшлуулах хэд хэдэн хүсэлт гаргасан ч бүтэлгүйтсэн.
Тэгвэл дөнгөж сая улсын яллагч Д.Цолмон Т.Цогт, Г.Маралмаа нарт үүсгэсэн яллах дүгнэлтийг уншиж танилцууллаа. Одоогоор тэдэнд хэдэн жилийн ял төлөвлөснөө дуулгасангүй. Гэхдээ Т.Цогт, Г.Маралмаа нарын гэм буруутай тогтоогдвол хуулийн дагуу тэдэнд 15-25 жилийн хорих ял оноох юм.