УИХ-ын НББСШУ-ы байнгын хороо 09.00 цагаас Б танхимд хуралдаж Эрүүл ахуйн болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Уг хуралдаанаар хэлэлцсэн Эрүүл ахуйн болон холбогдох хуулийн төслүүд гишүүдийн дургүйцлийг нэлээд төрүүлээд байгаа аж.
Учир нь тус хуулийн төслийн зарим зүйл заалт амьдралаас хол "тасарсан" аж. Тухайлбал, зорчигчид орон нутгийн замд ил задгай бие засах буюу хог хаявал 5000 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Эл зүйл заалтаа ажлын хэсгийнхэн тайлбарлахдаа 30 км тутамд бие засах газар байгуулна. Хэрэв тэнд бие засахгүй бол торгоно гэсэн хариулт өгсөн байна.
Сэтгэгдэл (12)