“Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож, 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ирэх оны төсвийг боловсруулахдаа аль болох зардлыг хэмнэсэн. Төсөв олон жил данхайсан бүтэцтэйгээр явж ирсэн. Үүнийг нэг их наядаар багасгасан. Мөн зарим агентлагийг нэгтгэж байрыг нь хувьчлахаар болсон. Тухайлбал, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хоёрыг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэхээр төлөвлөсөн бол Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг тус бүр татан буулгана. Мөн зарим байгууллагад цомхотгол явуулна. Гэхдээ цомхотголд орсон хүмүүсээ хувийн хэвшилд ажилтай болгохоор ажиллана. Өнгөрсөн зургаан жилд улсын төсвийг байнга нэмж иржээ. 2016 оны төсвийг сонгуулийн жил гэж улстөржилгүй, таналт, хэмнэлт орсон төсвийг УИХ баталж гаргаасай гэж хүсч байна. 2015 оны төсвийн тодтголын хувьд МУ-ын төсвийн орлого энэ оны гүйцэтгэлээр 900 орчим тэрбум төгрөгийн алдагдалд хүрэх нөхцөл байдал үүссэн байгаа учраас төсвийн тодотголыг зайлшгүй хийх ёстой. ” гэлээ.
Гэхдээ төсөв эрүүлжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлбэл цалинг үе, шаттайгаар нэмнэ гэж Сангийн сайд Б.Болор хэлэв. Тэрбээр мөн “Төсөв одоогийн боловсруулснаар батлагдвал ирэх сонгууль хүртэл 9 яамтай ажиллана” гэлээ.
Тодруулбал яамдыг доорх байдлаар нэгтгэж 9 болгох юм байна.
Ерөнхий чиг үүргийн яамд:
1/Байгаль орчин, хөгжлийн яам;
2/Гадаад хэргийн яам;
3/Сангийн яам;
4/Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн яамд:
5/Батлан хамгаалах яам;
6/Гэгээрлийн яам;
7/Хөдөө аж ахуйн яам;
8/Дэд бүтцийн яам;
9/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (14)